images

Леди Гагаг АНУ-ын Урлаг, хүмүүнлэгийн зөвлөлийн даргаар томилов

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-04-14


     АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Урлаг, хүмүүнлэгийн зөвлөлийн даргаар дуучин Леди Гагаг томилжээ. Цагаан ордноос пүрэв гарагт мэдээлснээр тус зөвлөлд “Урлаг, хүмүүнлэгийн салбарт тууштай зүтгэж буй алдартай уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид, буяны зүтгэлтнүүд багтдаг. Леди Гагагийн хамтран даргалагчаар "Оскар"-ын шагналт продюсер Брюс Коэнийг томилсон. Уламжлал ёсоор тэргүүн хатагтай Жилл Байден хүндэт даргаар ажиллах болно" гэжээ. 1982 онд ерөнхийлөгч асан Рональд Рейганы үед байгуулагдсан тус зөвлөл нь төрийн дээд албан тушаалтнуудад соёлын бодлогын талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг байна. Леди Гага 2021 онд Ж.Байдены тангараг өргөх ёслол дээр төрийн дуулал дуулж, кампанит ажилд нь оролцож байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.