images

Хятад улс АНУ-аас Яа Яа хулсны баавгайг авчрах бэлтгэлээ бүрэн хангажээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-14


     Хятадын Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн мягмар гарагт Яа Яа хулсны баавгайг АНУ-аас эх нутагт нь авчрах бэлтгэлийг бүрэн хангаснаа мэдэгджээ. Мемфисийн амьтны хүрээлэнд 20 жил амьдарсан баавгайн тэнд байх гэрээний хугацаа дуусаж эх орондоо ирэхээр болсон ч Хятадын иргэд Яа Яагийн эрүүл мэндийн байдалд зовниж, АНУ амьтны эрхийг хамгаалж чадахгүй байна хэмээн шүүмжилж буй. Учир нь, арьсны өвчний улмаас баавгайн үс унах болсон тул Хятадын амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн түүний амьдарч буй амьтны хүрээлэнд очин тэндхийн ажилчидтай хамтран өдөр тутам асарч байжээ. Улмаар ням гарагт Хятадын “Weibo” хэрэглэгчид Яа Яа хулсны баавгайг Хятадад буцаан өг гэсэн хаштагийг ихээр ашигласан байна. Иймд Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин баавгайг тээвэрлэх зөвшөөрөл гарсны дараа эрүүл мэндийн үзлэг хийгээд даруй авчирна гэв. Түүнчлэн АНУ-ын иргэд, амьтны хүрээлэнгийнхэн дөрөвдүгээр сарын 8-ны ням гарагт Яа Яатай салах ёс гүйцэтгэжээ. Тиймээс тээвэрлэлтийн зөвшөөрөл гарсан даруйд хулсны баавгайг Мемфисийн нисэх онгоцны буудлаас Шанхайд авчрах аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.