images

АНУ-ын Байгаль орчны газраас цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дэмжинэ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-04-13


     АНУ-ын Байгаль орчныг хамгаалах газраас энэ долоо хоногт автомашины бохирдлын эсрэг хатуу хязгаарлалт тогтоох санал дэвшүүлжээ. Үүнд тусгаснаар, 2030 он гэхэд АНУ-д борлуулж буй шинэ автомашины тэн хагас, 2032 он гэхэд гурван автомашин тутмын хоёр нь цахилгаан хөдөлгүүртэй байх ёстой ажээ. Байгаль орчны газрын төсөөллөөр 2027-2032 оныг хүртэл уг журмыг хэрэгжүүлснээр 2055 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 9 тэрбум тонноор багасгах гэнэ. Мөн албаны хүмүүс тус журмыг олон нийтэд танилцуулсны дараа Засгийн газарт өргөн барина гэж мэдээлжээ. Хэрвээ энэ журам батлагдвал дотоод шаталтат хөдөлгүүрээс холдох түүхэн алхам болох бөгөөд автомашин үйлдвэрлэгчид борлуулалтынхаа тэн хагасыг цахилгаан хөдөлгүүртэй болгоно гэсэн амлалтад хүрэхэд түлхэц үзүүлэх юм. Энэ оны эхний улиралд АНУ-ын автомашины борлуулалтын дөнгөж 7.2 хувийг цахилгаан автомашин эзэлж байгаа ажээ. Гэсэн хэдий ч цахилгаан автомашины борлуулалтын хувь өнгөрсөн оноос өссөөр байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.