Киото хот барилгын өндрийн хэмжээнд тавьсан хязгаарыг цуцаллаа
Анд нөхдийн мэдээ
2023-04-13
Японы аялал жуулчлалын нэг гол төв Киото хотын захиргаа барилгын өндрийн хэмжээнд тавьсан хязгаарыг цуцалжээ. Өмнө нь тус хотын уламжлалт эртний загварыг хадгалах үүднээс хэт өндөр барилга барихыг хориглож, барилгын өндрийн хэмжээнд дээд тал нь 31 метр гэсэн хязгаар тавьсан бөгөөд үүнээс болж орон сууцны хороолол баригдах нь багасч, байрны үнэ ихээр өссөн байна. Тус улсын Үл хөдлөх хөрөнгийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, өнгөрсөн онд Киото хотын төвд шинэ орон сууцны дундаж үнэ 49 сая иен хүрч байсан нь хоёр жилийн өмнөхөөс 40 хувиар өссөн үзүүлэлт ажээ. 2022 онд тус хотын хүн ам 12 мянган хүнээр цөөрсөн нь төрөлт буурсан гэхээсээ илүү өндөр үнэтэй орон сууц худалдан авах боломжгүй 30-40 насны залуус өөр хот руу шилжин суурьшсантай холбоотой гэнэ. Хотын дарга Дайсакү Кадокава “Залуу үеийнхнийг Киото хотод үргэлжлүүлэн амьдрах боломжоор хангахын тулд бид орон сууц, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.