Японы гүнж дөрөвдүгээр курсэд орсон хойноо сургуульдаа ирэв
Анд нөхдийн мэдээ
2023-04-13
Японы эзэн хаан Нарүхитогийн ганц охин Айко гүнж Гакүшюин их сургуульд суралцдаг бөгөөд саяхан шинэ хичээлийн жилийн нээлтээр сургууль дээрээ ирж олны хараанд өртсөн тухай “Kyodo News” болон NHK мэдээлэв. 2020 онд тус сургуульд элсэн орсон тэрбээр өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас цахимаар хичээллэсээр дөрөвдүгээр курсэд орсон хойноо анх удаа сургуульдаа ирсэн нь энэ болох талаар хэвлэлүүд мэдээлж байна. Айко гүнжийг сургуульдаа ирэх замд сэтгүүлчид тосч уулзахад тэрбээр инээмсэглэн байж "Их сургуулийн сүүлийн улиралдаа их эрдэм сурахаар хичээж байна” гэжээ. Мөн төгсөлтийн дипломын ажилдаа бэлтгэж байгаа тухайгаа ярьсан байна. Түүний өмсөж явсан хувцас олны анхаарлыг татсан бөгөөд тэрбээр цэцгэн хээтэй цайвар цамц, шаргал өмд өмсөж, сувдан ээмэг зүүсэн байлаа. Айко 2021 онд насанд хүрсэн ёслол дээрээ нагац эгч Саяако Күрода гүнжийн титмийг зүүсэн нь шүүмжлэлд өртөж байв. Энэ тухайгаа тэрбээр "Японы ард түмэн цар тахалд нэрвэгдэж, эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед ард түмний татварын мөнгөөр титэм хийлгэхийг хүсээгүй” хэмээн тайлбарлаж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.