Японы “Honda” компани Солонгосын POSCO-той хамтарна
Анд нөхдийн мэдээ
2023-04-13
Японы автомашины “Honda” компани Өмнөд Солонгосын ган үйлдвэрлэгч POSCO компанитай цахилгаан автомашины батерейн материалыг нийлүүлэх, дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллах болсон тухай “Kyodo News” агентлаг мэдээлэв. Тус компанийн ерөнхийлөгч Тошихиро Мибэ хэлэхдээ "Батарейн материал болон түүнийг дахин боловсруулах талаар өргөн мэдлэгтэй POSCO-той хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр манай технологи, ур чадвар, стратеги улам хурдасна" гэжээ. “Honda” хөнгөн жинтэй, өндөр, бат бэх кузовын ган үйлдвэрлэх, цахилгаан автомашины батерейн материал нийлүүлэхэд хамтран ажиллах асуудлыг хамтын ажиллагааны чиглэл болгон авч үзэж байна. Тус компани нь автомашины кузов үйлдвэрлэхдээ POSCO-гийн ган хавтанг ашигладаг ажээ. Улмаар 2040 он гэхэд дэлхий даяар зарагдах бүх шинэ автомашинуудаа цахилгаан хөдөлгүүртэй болгохын тулд батерейн салбарт бусад компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр “Honda” компани АНУ-ын Охайо мужийн Жэфферсонвилл хотын ойролцоо “LG Energy Solutions” компанитай хамтарсан батерейний үйлдвэрийн шав тавьсан байна. Уг үйлдвэрийг ирэх оны сүүлээр барьж дуусгах бөгөөд 2025 онд ашиглалтад орох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.