images

Их Британи улс Оросын олигархуудад тусалсан хуульчдад хориг арга хэмжээ авав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-13


     Их Британийн Засгийн газар Оросын олигарх Роман Абрамович болон Алишер Усмановын хөрөнгийг нуун дарагдуулахад тусалсан Кипр улсын хоёр хуульчид хориг арга хэмжээ авахаар болсноо мэдэгдэв. Тэд Р.Абрамович нарын хүмүүст хориг арга хэмжээнээс зайлсхийхэд нь тусалж, санхүүгийн нарийн төвөгтэй сүлжээнд хөрөнгө нуун далдлахын тулд санхүүгийн мэргэжилтнүүд, оффшор трастууд болон гэр бүлийн гишүүдээ хүртэл татан оролцуулсан гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээллээ. Түүнчлэн тус улс Усмановын USM компани болон бусад санхүүгийн сүлжээнд хориг тавьсан байна. Түүнтэй холбоотой олон эд хөрөнгө, тэр дундаа 90 сая паундын үнэ бүхий Лондон дахь “Beechwood House” харш зэрэг эзэмшил хөрөнгө нь хориг арга хэмжэээд оржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.