Токиогийн Диснейлэнд 40 жилийн ойгоо тэмдэглэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-04-13
Токиогийн Диснейлэнд энэ бямба гарагт 40 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус парк 1983 онд анх нээгдсэнээс хойш хүүхэлдэйн киноны баатрууд, өвөрмөц барилга байгууламж, ажилчдын найрсаг зан зэргээр олон жуулчдыг татсаар иржээ. Улмаар Диснейлэндийн ойролцоо зочид буудал, амралтын газрууд баригдаж, цэцэрлэгт хүрээлэнтэй болсон байна. Өнөөдрийг хүртэл тус хоёр хүрээлэнгээр 800 сая гаруй хүн зочилжээ. 2018 онд гэхэд зочдын тоо 32.55 саяд хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрч байв. Улмаар 2022 онд нэг үйлчлүүлэгчид ногдох борлуулалт 15759 иенд хүрч, Диснейлэнд анх нээгдэж байсан үеийнхээс ойролцоогоор 2.2 дахин их болжээ. "Oriental Land" компанийн төлөөлөгч өчигдөр ойн баярынхаа хүрээнд мэдээлэл өгөх үеэрээ "Бид үйл ажиллагаагаа улам сайжруулах, өнгөрсөн хугацааны туршлага, ололт амжилтаас суралцах зүйл олон байлаа. Өнгөрсөн хоёр жилд үйл ажиллагаанд доголдол учруулаад байсан цар тахал намжсан ч гэсэн зочдын тоог хязгаарлах журмаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Ингэснээр ажлын өдрүүдэд болон амралт, баярын өдрүүдийн тасалбарын үнийг өөр байхаар тогтоосон" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.