images

"Харри Поттер" телевизийн олон ангит кино болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-13


     "Харри Поттер" зохиолоор телевизийн олон ангит кино хийхээр болжээ. “Warner Bros” компани “Maкс” нэртэй шинэ стриминг платформ нээж байгаагаа зарлахдаа “Харри Поттер” зохиолыг шинэ контент болгон гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. “Макс” нь одоо байгаа “HBO Max” болон “Discovery+”-ийг нэгтгэсэн шинэ платформ бөгөөд ирэх сарын 23-нд үйлчилгээгээ эхлүүлэх аж. “Warner Bros” компани тус олон ангит киног бүтээхдээ уг зохиолын зохиогч Ж.К.Роулингтэй хамтран ажиллах бөгөөд тэрбээр киноны гүйцэтгэх продюсерээр ажиллах юм байна. Ж.К.Роулинг "Номын агуулгыг бүрэн дүүрэн тусгана гэсэн амлалт миний хувьд чухал" гэжээ. “Warner Bros” цаашид мөн HBO сувгийн шилдэг бүтээл “Game of Thrones” болон CBS телевизийн “The Big Bang Theory” киноны үргэлжлэлийг бүтээхээр төлөвлөж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.