images

Жэки Чаны шинэ кино Хятад, Америкт

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-13


     Хятадад өргөн тэмдэглэдэг ханш нээх өдөр өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт тохиосон билээ. Баярын энэ өдөр кино уран бүтээлчид 194 сая юань буюу 28 сая долларын ашиг олсон нь 2022 оны цар тахлын үеэр гурван өдрийн турш тэмдэглэсэн энэ баярын үеэр олсон 122 сая юанийн орлогоос давжээ. Тасалбар борлуулах "Maoyan" платформын мэдээлснээр, ханш нээх өдрөөр хамгийн их орлого олсон гурван кинонд Японы "Сүзүмэ" анимэ, "Хачико" драм, "Illumination" компанийн "Super Mario Bros" хүүхэлдэйн кино байв. Мөн Жэки Чаны тоглосон "Ride On" кино өнгөрсөн баасан гаригт тус улсын театруудад гарсан даруйдаа хамгийн өндөр орлоготой киноны жагсаалтад оров. Өөрөөр хэлбэл уг кино тав хоногийн дотор буюу лхагва гараг гэхэд 100 сая юанийн босго давж чаджээ. Алдарт жүжигчнийг 69 нас хүрч буйд зориулан бүтээсэн төрсөн өдрийн бэлэг болох уг киног АНУ-ын 50 театрт англи хадмалтайгаар үзүүлж байгаа бөгөөд лхагва гарагийн байдлаар 64 мянган долларын орлого олсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.