images

Есөн см урт нохойг Гиннесийн номд бүртгэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-13


     Халаасанд багтах жижигхэн хэмжээтэй чихуахуа үүлдрийн нохойг манай гараг дээр амьдарч буй хамгийн жижиг нохойгоор бүртгэж Гиннесийн номд орууллаа. Флорида мужийн Орландо хотын “Crystal Creek” амьтны эмнэлгийн малын эмч Pearl нэртэй чихуахуа нохойн биеийг хэмжихэд өндөр нь 9.15 сантиметр, урт нь 12.7 сантиметр байжээ. Энэ хэмжээг Гиннесийн мэдэгдэлд “Телевизийн удирдлагаас намхан, долларын дэвсгэрттэй тэнцэх хэмжээний урт” хэмээн дүрсэлжээ. Харин нохойны эзэн Ваниса Сэмлэр "Загас, тахиа болон өндөр чанартай хоолонд дуртай тулдаа Pearl 553 грамм жинтэй болж чадсан" хэмээн ярьсан байна. Тэрбээр Pearl-ийн өмнө Milly гэх чихуахуатай байсан нь мөн л Гиннесийн номд дэлхийн хамгийн жижиг нохойгоор бүртгэгдэж байсан бөгөөд 2020 онд үхсэн юм. Milly нохой нь Pearl-ийн эхтэй эх нэг байсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.