images

Хятад: Чөтгөрийн тойргоос гаръя гэвэл НҮБ-тэй түншил

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-13


     Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Цинь Ган “Хятад, НҮБ-ын хамтын ажиллагаа нь хоёр талд харилцан ашигтай төдийгүй дэлхий дахинд илүү их үр нөлөөтэй” хэмээн мэдэгджээ. Тэрбээр Бээжинд НҮБ-ын Улс төр, энх тайвныг бэхжүүлэх газрын орлогч дарга Розмари ДеКарлотой уулзахдаа ийн хэлсэн бөгөөд “Одоо ч, ирээдүйд ч Хятад улс НҮБ-ын дүрэм журмыг чандлан сахиж дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалагч, олон улсын дэг журмыг сахиулагч байх болно” гэж онцолсон байна. Улмаар “Дэлхий том гүрнүүд сөргөлдөөн, үл ойлголцлын чөтгөрийн тойргоос гаръя гэвэл олон талт үзлийг баримталж, шударга ёсыг дээдэлж, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой" гээд дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг дэмжихэд тус улс НҮБ-ын найдвартай түнш байх болно гэсэн байна. Р.ДеКарло Хятад улс НҮБ-ын үйл хэрэгт бүх талаар дэмжлэг үзүүлж, олон улсын энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлж буйгаа дурдаад цаашид хоёр тал хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлыг хамтаар шийдвэрлэх хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.