АНУ Хууль бус загас агнуурын эсрэг хэлэлцээрт нэгдэн орлоо
Анд нөхдийн мэдээ
2023-04-13
Хууль бус загас агнуурын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрт АНУ нэгдэн орсон тухай AFP агентлаг мэдээлэв. АНУ өнгөрсөн жил Дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын хурлаар батлагдсан загасны аж ахуйд тэтгэлэг олгохыг хориглох хэлэлцээрийг зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Уг хэлэлцээр нь тус байгуулагын гишүүн орнуудын дунд 21 жил яригдаж байгаа бөгөөд эцэстээ үр дүнд хүрчээ. Сингапур, Швейцар зэрэг орнууд хэлэлцээрт гарын үсэг зурснаас гадна загас агнуурын гол орнууд дундаас АНУ ийнхүү анхлан нэгдсэн байна. АНУ-ын худалдааны төлөөлөгч Кэтрин Тай мэдэгдэхдээ тус улс байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн анхны олон талт худалдааны хэлэлцээрт нэгдсэн нь зөв шийдвэр байсан тухай онцолжээ. Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болохын тулд дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 164 орны гуравны хоёр нь нэгдэн орсон байх ёстой аж. Хэрэв гишүүн орнууд дөрвөн жилийн дотор тохиролцоонд хүрч чадахгүй бол гэрээ хүчингүй болох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.