images

Токиогийн галын наадам дөрвөн жилийн дараа дахин

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-12


     Цар тахлын улмаас дөрвөн жил завсарласан Токиогийн галын наадмыг энэ зун хийхээр болжээ. Энэхүү “The Sumida River Fireworks Festival” долоодугаар сарын 29-нд болох ба жил бүрийн долоодугаар сарын сүүлийн ням гарагийн орой болдог билээ. Энэ нь Японы нийслэлд болдог томоохон үйл ажиллагаануудын нэг юм. Энэ жил 20 мянга орчим салют буудуулах ба хоёр талбайгаас 950 мянга орчим хүн үүнийг үзэх боломжтой байхаар зохион байгуулна. Энэ наадмыг 1733 онд Японы наймдугаар шогун Токүгава Ёошимүний "Ryogoku Kawaki-no-Kiraki Fireworks" нэртэйгээр анх хийж байсан гэдэг бөгөөд хамгийн эртний галын наадамд тооцогддог.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.