images

Йелийн их сургуулийн Хуулийн сургууль АНУ-ын №1 их сургуулиар тодров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-12


     Жил бүр шалгаруулдаг Америкийн их сургуулиудын үнэлгээгээр Йелийн их сургуулийн Хуулийн сургууль нэгдүгээрт жагсчээ. Үүнээс өмнө тус сургууль үнэлгээнд оролцохоос татгалзах хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлсэн байна. Үнэлгээнээс татгалзах болсон шалтгаан нь бага орлоготой оюутнуудад тэтгэлэг олгох харьцаа шударга биш, эсвэл олон төгсөгчтэй зарим сургуулийн төгсөгчид бага цалинтай сайн дурын ажил эрхэлж, үүнийгээ ажлын байраар хангагдсан хэмээн үнэлүүлдэг зэрэг шударга бус жишиг тогтсон гэж үзсэн аж. Энэхүү шалгаруулалтыг “US News and World Report” байгууллага хийдэг бөгөөд хэдийгээр олон нийтийн байгууллага биш боловч жил бүр их, дээд сургуулиудын зэрэглэлийг үнэлж зарладаг учраас хүчтэй, нөлөөтэй гэж үнэлэгддэг ажээ. 1990 оноос хойш их сургуулийн үнэлгээнд тогтмол тэргүүлэгч байр сууриа хадгалсаар ирсэн Йелийн их сургуулийн Хуулийн сургуулийн өрнүүлсэн хөдөлгөөнд бусад сургуулиуд ч нэгдээд байсан байна. Сургуулиудыг эрэмблэхдээ хуульчийн шалгалтад тэнцсэн төгсөгчдийн хувь, төгссөний дараах ажил эрхлэлтийн байдал зэрэг статистик мэдээллийг ашигласан гэж тус байгууллага мэдээлэв. Үнэлгээний тэргүүнд жагссан Хуулийн сургуулийн захирал Хизер Гиркин "Манай сургууль хэзээ ч зэрэглэлд санаа тавьдаггүй" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.