Хятадын ва үндэстний модон бөмбөрийн баяр болж байна
Анд нөхдийн мэдээ
2023-04-12
Хятадын Юннань мужийн Шимэн Ва өөртөө засах хошууны ва үндэстний уламжлалт модон бөмбөрийн баяр даваа гарагт эхэллээ. Өмнө нь энэ баярыг цагаан будаагаа хураасны дараа хүссэн үедээ тэмдэглэдэг байсан бол 2002 оноос орон нутгийн захиргаанаас гаргасан шийдвэрээр дөрөвдүгээр сарын 10-12-ны хооронд гурван өдөр тэмдэглэдэг болжээ. Баярын эхний өдөр ва үндэстний ахлагч модон бөмбөр хийх хамгийн сайн модыг олж, дараагаар нь тосгоны иргэд тахил өргөдөг байна. Дараагийн өдөр нь ёслолын хувцас өмссөн хүмүүс модыг тосгонд авчирдаг аж. Ингээд авчирсан модоор нь мужаан бөмбөр хийж эхлэхэд бусад нь түүнийг тойрон дуулж, бүжиглэдэг. Энэ үед залууст хайр дурлалаа олох, шинэ найзуудтай болох боломж олддог байна. Ийнхүү тэд 0.8 метрийн диаметртэй, хоёр метр урт модон бөмбөр хийх бөгөөд түүнийгээ бурхадтай харилцах зан үйлийн хэрэгсэл гэж дээдэлдэг. Гэвч орчин үед үүнийг баярын үеийн хөгжмийн зэмсэг болгон ашиглах болжээ. Ингээд бөмбөрийн аянд ва үндэстнүүд бүжиглэх нь аз жаргал, амжилтаар дүүрэн амьдрал, арвин ургацыг хүсэж буйн илэрхийлэл юм. Мөн охид бүсгүйчүүд урт үсээ сэгсрэн толгойгоо эргүүлэх нь тэдний ёслолын бүжгийн нэг хэсэг болдог байна. Хятадад 40 мянга гаруй ва үндэстэн байгаагаас ихэнх нь Юннаньд амьдардаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.