Майкл Жорданы пүүз 2.2 сая долларын үнэ хүрчээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-12
Сагсан бөмбөгийн хаан Майкл Жорданы 1998 оны NBA-гийн шигшээ тоглолтод өмсөж байсан “Nike Air Jordan XIII” хос пүүз дуудлага худалдаанд орж 2.2 сая доллароор зарагдсан тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв. Энэ нь дуудлага худалдааны түүхэд хамгийн өндөр үнэ хүрсэн гутал болж байгаа бөгөөд “Sotheby's” компани уг пүүзийг 4 сая долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолсон юм. Хэдийгээр энэ хүлээлтэд хүрээгүй ч, хип хоп од Кэни Уэстийн үүсгэн байгуулсан “Yeezy” загварын “Nike Air Yeezy 1” брэндийн 2021 онд 1.8 сая доллароор тогтоосон дээд амжилтыг давлаа. 1998 оны NBA-гийн финалын тоглолтын дараа М.Жордан өмсөж байсан пүүз дээрээ гарын үсэг зурж бөмбөг зөөгч хүүд бэлэглэсэн бөгөөд тэрхүү гарын үсэгтэй пүүз дуудлага худалдаанд орсон нь энэ ажээ. Өмнө нь 2021 оны дуудлага худалдаагаар 1984 онд түүний NBA-д өмсөж өмсөж байсан “Nike” пүүз 1.472 сая доллар хүрч байв. Мөн өнгөрсөн жил “Sotheby's” 1998 оны NBA-ийн финалын эхний тоглолтод өмсөж байсан хос өмсгөлийг 10.1 сая доллароор худалдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.