Фүмио Кишида Африкт айлчилна
Анд нөхдийн мэдээ
2023-04-12
Ерөнхий сайд Фүмио Кишида энэ сарын сүүлээс ирэх сарын эхэн хүртэл үргэлжлэх "Алтан долоо хоног" буюу урт амралтын үеэр Африкийн дөрвөн орноор айлчлахаар төлөвлөж байгаа тухай Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Ф.Кишида энэ өдрүүдээр Египет, Гана, Кени, Мозамбик зэрэг орнуудад айлчлах бөгөөд “Африкийн томоохон орнуудын тэргүүн нартай хэлэлцээ хийж, "Их 7"-ын дээд хэмжээний уулзалтад олон улсын хууль дээдлэх ёсыг сахин хамгаалах, бэхжүүлэх шийдвэр гаргаснаа уламжилна" гэсэн байна. Ф.Кишида ирэх сарын 19-21-ны өдрүүдэд Хирошимад болох "Их 7"-ын дээд хэмжээний уулзалтын өмнөх энэ айлчлалаар Украины нөхцөл байдал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтын ажиллагаагаа бататгах зорилготой хэмээн шинжээчид үзэж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.