Шинэ Зеландын амьтны хүрээлэн эгч дүү цоохор ирвэстэй болов
Анд нөхдийн мэдээ
2023-04-11
Шинэ Зеландын Вэллингтон хотын амьтны хүрээлэн Аша, Манжү нэртэй эгч дүү цоохор ирвэстэй болжээ. Тэднийг өчигдөр хүрээлэнд хүлээн авсан бөгөөд маргааш олон нийтэд танилцуулахаар болсон байна. Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Карен Фифилд энэ тухай "Аша, Манжү нарыг авчрахыг олон хүн сэтгэл догдлон хүлээсэн. Тэдний амьдрах орчныг засаж тохижуулах ажил 18 сар үргэлжилж, зургаан сая доллар зарцууллаа" гэжээ. Түүнчлэн "Манай амьтны хүрээлэнгийн үйлчлүүлэгчид тэдний хэзээ ирэхийг сүүлийн хоёр жилийн турш өдөр бүр асууж байлаа. Тэд ердөө 30 кг жинтэй, амьтны хүрээлэнд байгаа арслан, барын дэргэд хамаагүй жижиг" гэжээ. Шинэ Зеландын байгаль хамгаалах хамгийн анхны байгууллагуудын нэг тус хүрээлэн 500 гаруй амьтадтай юм. Эгч дүү ирвэс Мельбурны амьтны хүрээлэнгээс ирсэн бөгөөд олон улсын шинжлэх ухааны үндэслэлтэй үржүүлгийн хөтөлбөрийн хүрээнд төрсөн байна. Олон улсын байгаль хамгаалах холбооноос цоохор ирвэсийг дэлхий дээр 3500-7000 байна гэсэн тооцоо гаргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.