Эмнэлэг дотор хандгай орж иржээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-11
АНУ-ын Аляска мужийн Анкориж хотын нэгэн эмнэлэгт зэрлэг хандгай орж ирж хүмүүсийг сандаргасан тухай CNN мэдээлжээ. Хандгай эмнэлгийн байранд орж ирээд хонгилоор хээвнэг алхаж явснаа буланд байсан таримал цэцгийг очиж идсэн байна. Хамгаалалтын ажилтнууд сандал, буйдангаар замыг нь хааж түүнийг гаргах гэсэн ч цэцгээ идэж дуусаад өөр ямар нэгэн аюул тарилгүй гараад, гадаа зүлгэн дээр хэвтэн унтаж байгаад явж оджээ. Цахим сүлжээнд энэ тухай мэдээ 100 мянга гаруй хандалт авсан бөгөөд хүмүүс “Эмнэлэг сайхан цэцэгтэй юм шиг байна”, “Цэцгийн зоогийн газар гээд андуурч орж ирсэн бололтой” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ. Тус эмнэлэгт өмнө нь баавгай хүртэл орж ирж байжээ. Зарим хүмүүс "Энэ эмнэлэгт ажиллахад уйдна гэж байхгүй юм байна" гэж хошигносон байна. Аляскийн Байгаль хамгаалах газрын биологич Жэйсон Херманы мэдээлснээр тус нутагт 200 мянга орчим хандгай байдаг бөгөөд дунджаар 720 орчим килограмм татдаг ажээ. Хандгай нь номхон дөлгөөн амьтан боловч үржлийн үе болон гаднын халдлагад өртсөн үедээ түрэмгий авиртай болдог гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.