images

ОХУ: Байгал нуурын загас агнуурыг нэмэгдүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-11


     Оросын Засгийн газар дэлхийн хамгийн том цэнгэг устай нуур гэгддэг Байгал нуурын худалдааны загас агнуурыг нэмэгдүүлэхийн тулд нуурын далайн хавын тоо толгойг зохиомлоор бууруулах арга замыг судалж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Далайн хав нь загасаар хооллодог тул загасны үржил өсөлтөд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн ийм арга хэмжээ авах болсон байна. Оросын "Коммерсант" сонины өнөөдрийн мэдээнд дурдсанаар Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко Байгал нуурт загас агнуурыг сэргээхийн тулд далайн хавын тоо толгойг зохиомлоор бууруулах шаардлагатай эсэхийг хянан үзэхийг Загас агнуурын яам, Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Эрхүү мужийн захиргаанд үүрэг болгосон байна. Мөн загас агнуурыг нэмэгдүүлэхийн тулд Байгал нуурын уугуул загас болох омулийн тоо толгойг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Омуль нь хулд загасны овгийн, арилжааны өндөр үнэ цэнтэй цэнгэг усны загас юм. В.Абрамченкогийн өгсөн даалгаврын талаар орон нутгийн шинжээчид янз бүрийн дүгнэлт хийж байгаа бөгөөд “За Байкал” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шинжлэх ухааны хэлтсийн дарга Александр Ананин "Байгаль нуурын далайн хавын популяцийг зохицуулах нь зайлшгүй үйл явц юм" гэжээ. Мөн тус улсын Далайн хөхтөн амьтдын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Глазов "Байгаль нуурын далайн хавын популяцийг зохицуулах шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах ёстой. Эндемик амьтад устах аюулд орж болзошгүй" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.