"Сая долларын бүсгүй" ихэр хүүхэд төрүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-11
"Сая долларын бүсгүй” киногоор алдаршсан Холливүүдийн жүжигчин Хиллари Суонк 48 насандаа ихэр хүүхэд төрүүлсэн тухай CNN мэдээлэв. Тэрбээр дөнгөж төрсөн хоёр хүүхдээ тэврэн, нар жаргахыг харж буй зургаа цахим хуудсандаа нийтлээд "Амаргүй байсан ч би ихэр хүүхэдтэй болохын тулд их тэвчээр гаргасан" гэсэн тайлбар хийжээ. "Сая долларын бүсгүй" киногоор "Оскар"-ын Шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн Х.Суонк өнгөрсөн жил ABC телевизийн "Good morning" нэвтрүүлэгт оролцохдоо "Энэ бол миний удаан хүлээсэн зүйл. Би удахгүй нэг биш хоёр хүүхдийн ээж болно" гэж мэдэгдэж байсан юм. 1997 онд Чад Лоутай гэрлэж 10 жилийн дараа салсан тэрбээр 2016 онд продюсер Филипп Шнайдертай танилцаж 2018 онд гэрлэсэн юм. Тэрбээр амаржихынхаа өмнөхөн олон нийтийн сүлжээгээр шүтэн бишрэгчдээсээ Америкийн “Salt & Pepper” хамтлагийн "Push It" дууг сонсож болох эсэхийг асуун хошигножээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.