АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Вьетнамд айлчилна
Анд нөхдийн мэдээ
2023-04-11
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн Япон улсад энэ сарын 16-нд эхлэх "Их 7"-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоосоо өмнө Вьетнамд айлчлахаар болжээ. Вьетнам бол тус улсын Хятадтай харилцах харилцааны чухал түнш бөгөөд хоёр улсын харилцааг улам бэхжүүлэхэд АНУ-ын зүгээс онцгой анхаарч байна. Э.Блинкэн Вьетнам улстай иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд тус улсын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нэгдсэн үзэл баримтлалын талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа тухай албаны хүн мэдээлжээ. Улмаар тэрбээр Вьетнамд шинээр барих АНУ-ын Элчин сайдын яамны байрны шав тавих ёслолд оролцохоор боллоо. Тэрбээр уг айлчлалаа дуусгаад Японыг зорино. Энэ тухай Төрийн департамент "Э.Блинкэн “Их 7”-гийн уулзалтаар Орос Украин руу довтолсон байдал, цөмийн зэвсгийг хураах ба үл дэлгэрүүлэх, хүнс, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.