images

Италийн сонин ОХУ-д саатуулагдсан сэтгүүлчийг суллахыг уриалав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-11


     Италийн өдөр тутмын “Corriere della Sera” сонин өчигдөр нээлттэй захидал нийтэлж, Орост саатуулагдаад буй “Wall Street Journal” сонины сэтгүүлч Эван Гершиковичийг суллахыг уриалав. Тус сонин Италид суугаа Оросын шинэ Элчин сайд Алексей Парамоновт илгээсэн нээлттэй захидалдаа, үүрэгт ажлаа хийж явсан сэтгүүлч тус улсад баривчлагдаж, яллагдагчаар татагдсанд гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлээд Итали улсын нийт сэтгүүлчид болон олон нийтийн нэрийн өмнөөс энэ явдлыг эрс буруушааж байгаагаа онцлон дурджээ. Америкийн иргэн, сэтгүүлч Э.Гершикович өнгөрсөн сарын 30-нд Екатеринбург хотод ажиллаж байхдаа тагнуул хийсэн хэргээр баривчлагдсан бөгөөд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба түүнийг АНУ-ын эрх баригчдын заавраар Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааны талаарх нууц мэдээллийг цуглуулсан гэж буруутгажээ. Тус сонин "Гадаад сурвалжлагчид Октябрийн хувьсгалаас өмнөх үеэс Орост ажиллаж, сурвалжлах үүргээ биелүүлж, Оросыг Европ болон дэлхий дахинтай холбоход голлох үүрэг гүйцэтгэсээр ирсэн" тухай дурдаад, сэтгүүлчийн энэ асуудлыг хуулийн үндэслэлтэй, шуурхай шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.