images

Английн хаан болон хатны хөлөглөх сүйх тэргийг олонд танилцуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-11


     Их Британийн хааны гэр бүл ирэх сарын 6-нд болох III Чарльз хааныг ширээнд залах ёслолд ашиглах сүйх тэргийг олон нийтэд танилцуулав. “Reuters” агентлагийн мэдээлснээр III Чарльз болон хатан Камилла нар титэм өргөх ёслолын үеэр “Эрдэнийн чулуун сүйх” болон “Алтан сүйх” хэмээх хоёр сүйх тэргээр залрах ажээ. “Эрдэнийн чулуун сүйх” тэргийг Бакингэмийн ордноос Вэстминстерийн сүм рүү явахдаа хаан, хатан нар хөлөглөх ажээ. 5,5 метр урт, 3,4 метр өндөр, 2,75 тонн жинтэй энэхүү сүйх тэргийг "Ньютоны алимны мод"-ын модны хэлтэрхий, "Цагаан хувцастай сахиусан тэнгэр" Найтингелийн даашинзны өөдөс зэрэг Их Британийн түүхийг бэлгэдсэн дурсгалт зүйлсээр чимэглэсэн байна. Уг сүйх тэргийг Хатан хаан II Элизабэтийн хаанчлалын 60 жилийн ойд зориулан Австралид бүтээсэн бөгөөд анх 2014 онд ашиглаж байжээ. Нөгөөтэйгүүр, Чарльз III хаан ширээнд өргөх ёслол өндөрлөсний дараа Бакингэмийн ордонд буцаж ирэхдээ 260 жилийн түүхтэй “Алтан сүйх” тэргийг хөлөглөх ажээ. Уг сүйх тэрэг нь 7 метр урт, 3.6 метр өндөр, 4 тонн жинтэй бөгөөд найман моринд хөллөдөг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.