images

Гүржийн иргэдийн 80 хувь нь НАТО-д элсэхийг дэмжиж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-10


     Гүрж улсын эрх баригчид Оростой ойр дотно харилцаа тогтоож, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хяналт тавьж байгааг эсэргүүцсэн жагсаал цуглаан тус улсад үргэлжилж байна. Сөрөг хүчний олон мянган дэмжигчид энэ өдөр нийслэл Тбилиси хотын Үндэсний ассамблейн өмнө цугларч, Үндэсний нэгдсэн хөдөлгөөний намыг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч асан Михаил Саакашвилиг суллахыг шаарджээ. Мөн түүнээс гадна Оросыг дэмжсэн бодлогоос Европыг дэмжсэн бодлогод шилжихийг засгийн газраас шаардсан байна. Үндэсний нэгдсэн хөдөлгөөний намын төлөөлөгч Георгий Маргвелашвили хэлсэн үгэндээ "Засгийн газрыг Орос хянаж байна. Бид Оросын боол болох ёсгүй" гэжээ. Барууны үзэл баримтлалтай шинэчлэлийн байр суурийг баримталж байсан ерөнхийлөгч асан Саакашвили эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр зургаан жилийн хорих ял эдэлж байгаа бөгөөд хүний ​​эрхийн байгууллагууд түүнийг шүүх хурал нь улс төрийн шинжтэй болсон гэж шүүмжилж байна. Тус улсын парламент ОХУ-ынхтай төстэй сөрөг тагнуулын тухай хуулийн төсөл яригдаж эхлэнгүүт тэрхүү төслийг эсэргүүцсэн хэдэн арван мянган хүн гудамжинд жагссан юм. Санал асуулгын дүнгээс харахад Гүржийн иргэдийн 80 хувь нь Үндсэн хуульд заасны дагуу Европын холбоо болон НАТО-д элсэхийг дэмжиж байгаа бөгөөд Засгийн газар ч албан ёсоор ижил байр суурьтай байна гэж тус агентлаг мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.