images

“Tesla” Шанхайд дахин нэг мега үйлдвэр барина

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-10


     АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Шанхайд эрчим хүч нөөцлөгч “Megapack” бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн мега үйлдвэр барих болсноо ням гарагт зарлалаа. Энэ том байгууламжийн барилгын ажлыг 2023 оны гуравдугаар улиралд эхлүүлж, 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус үйлдвэрт жилд 10 мянган ширхэг “Megapack” үйлдвэрлэх бөгөөд тэр нь ойролцоогоор 40 гигаватт/цагтай тэнцэх хэмжээний эрчим хүч нөөцлөх юм. Улмаар уг бүтээгдэхүүнийг дэлхий дахинд борлуулах ажээ. “Tesla” компанийн АНУ-аас өөр газарт барьсан анхны томоохон үйлдвэр нь мөн Шанхайд байдаг бөгөөд 2022 онд 710 мянган машин үйлдвэрлэжээ. Энэ нь 2021 оноос 47 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн тус үйлдвэр нь “Tesla”-гийн экспортын гол төв бөгөөд Ази-Номхон далайн бүс, Европ дахь цахилгаан автомашины борлуулалтыг сайжруулахад чухал нөлөө үзүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.