Японы их дээд сургуулиуд хиймэл оюун ухаанаас татгалзав
Анд нөхдийн мэдээ
2023-04-10
Японы их дээд сургуулиуд оюутнуудыг ChatGPT буюу хиймэл оюун ухааны программыг эсээ болон бусад даалгавар ашиглахыг хориглож эхэлжээ. Тэд энэ оноос эхлэн сургуулийнхаа дотоод журамд өөрчлөлт оруулан, хиймэл оюун ухааныг ашиглахыг хориглосон мэдэгдэл гаргаж байгааг “Asia news network” сайт мэдээлсэн байна. Хориглох болсон шалтгааны нэгдүгээрт, сургуульд хамаарах судалгаа болон эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад асуудлын талаарх мэдээлэл задрах, гаднын этгээд үүнийг олж аваад амархан дамжуулах эрсдэлтэй гэжээ. Хоёрдугаарт, зарим оюутнуудын хувьд технологи ашиглан гэрийн даалгавраа хялбарчилж залхуурч байгааг буруушаасан байна. Гэвч оюутнуудыг хиймэл оюун ухаан ашиглахыг бүхэлд нь хориглох боломжгүй тул их дээд сургуулиуд эсээ, тайлан, дипломын ажил бэлтгэхдээ түүний хэрэглээгээ хязгаарлах анхааруулга өгсөн байна. Одоогоор София, Токиогийн, Киотогийн, Цүкүба, Тохокү их сургуулиуд тус тус санал нэгдээд байгаа юм.
Сонирхуулахад, ChatGPT гэдэг нь (generative pre-trained transformed) харилцан ярианы хэлбэрээр ашигладаг асуултад ухаалаг хариулт өгөх чадамж бүхий программ бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын Open AI старт ап үнэгүй гаргаж дэлхий даяар 100 сая гаруй хүн ашиглаад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.