images

Хятадын хүн амын дундаж наслалт 90 хүрнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-07


     Хятадын дундаж наслалт 2035 он гэхэд 80 наснаас давж, чинээлэг бүс нутгийн эмэгтэйчүүд 90 хүрнэ гэсэн судалгаа гарчээ. Нөгөө талаар тус улсын хүн амын өсөлт сүүлийн 60 гаруй жилд анх удаа буурсан үзүүлэлт гарч, насжилт хурдасч байгаа аж. Энэ  судалгааг тус улсын Архаг болон халдварт бус өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судалгааны баг олон улсын анагаах ухааны The Lancet сэтгүүлд нийтлүүлсэн байна. Түүнчлэн 2035 он гэхэд Бээжин, Шанхай, Гуандун зэрэг чинээлэг бүс нутгийн эмэгтэйчүүдийн дундаж наслалт 90 хүрэх магадлал 50 хувиас өндөр байгааг тогтоожээ. Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр 2021 оны байдлаар тус улсын хүн амын дундаж наслалт 78.2 байсан нь АНУ-ынхаас өндөр үзүүлэлт ажээ. 1949 онд БНХАУ байгуулагдахад хятад хүний дундаж наслалт 35 байсан байна. Одоогийн байдлаар тус улсын тэтгэврийн нас эрэгтэй 60, эмэгтэй 55 байгаа нь дэлхийн хамгийн доод үзүүлэлт юм. Хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа нь нялхсын эндэгдэл буурч, зүрх судас, амьсгалын замын архаг өвчин, мөн хавдрын өвчлөлт буурсантай холбоотой гэж судлаачид үзэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.