images

Хятад улс 160 ширхэг "Airbus" онгоц худалдан авахаар Францтай гэрээлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-07


     Агаарын хөлөг үйлдвэрлэгч Герман, Франц, Испанийн “Airbus” компани Хятадын түншүүддээ 160 агаарын хөлөг худалдах гэрээнд гарын үсэг зурснаас гадна Тяньжинд угсралтын хоёр дахь шугамаа нээж буйгаа зарлалаа. Уг багц гэрээг Францын ерөнхийлөгч Эммануэль Макроныг Хятадад айлчлах үеэр хийсэн байна. Тухайлбал, Хятадын “China Aviation Supplies Holding” компани “Airbus”-аас “A320 Family” загварын агаарын хөлөг 150, “A350-900” хөлөг арвыг захиалжээ. Мөн Тяньжинд агаарын хөлөг угсрах хоёр дахь шугамаа нээсэн нь тус компанийн 2026 он гэхэд сар бүр 75 агаарын хөлөг дэлхий дахинд нийлүүлэх зорилгод чухал ач холбогдолтой юм. Энэ угсрах дамжлагад нийт нэг эгнээ бүхий суудалтай онгоцны 20 хувийг угсрах юм байна. Тус компани 2025 оны сүүлч гэхэд дэлхий дахинд 10 угсрах шугамтай болох зорилго тавьжээ. Одоогийн байдлаар Хятад улс “Airbus”-ын дэлхий дахины нийлүүлэлтийн 20 хувийг бүрдүүлж байна. Мөн Хятадад “Airbus”-ын 2100 орчим агаарын хөлөг байгаагаас нэг эгнээтэй 600 агаарын хөлгийг Тяньжинд үйлдвэрлэсэн байна. Энэ нь Хятадад нисэж байгаа “Airbus” хөлгийн 30 орчим хувийг тус улс дотооддоо угсарсан гэсэн үг юм. Тэгвэл Тяньжин дахь анхны “Airbus”-ийн угсралтын шугамыг 2005 онд барьжээ. Мөн Хятад улс нь “Airbus” компанийн зах зээлийн 54 хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны хоёрдугаар сарын сүүлчийн мэдээгээр 2127 “Airbus”-ын агаарын хөлөг Хятадын эх газарт агаарын тээврийн үйлчилгээнд гарчээ. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд Хятадын компаниуд 353 агаарын хөлөг худалдаж авсан бөгөөд өнгөрсөн долоодугаар сард тус улсын төрийн өмчитChina Southern”, “Air China”, “China Eastern” компани 37 тэрбум доллароор 292 онгоц худалдаж авах гэрээ байгуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.