Зураг зурж Украины дайныг эсэргүүцсэн орос охин ээжийнхээ асрамжинд очив
Анд нөхдийн мэдээ
2023-04-07
Украины дайны тухай зураг зурснаас болж эцгээсээ салж асрамжийн газарт очсон орос охин ээж дээрээ очсон тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. ОХУ-ын Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Мария Львова-Белова олон нийтийн сүлжээгээр дамжуулан, Маша охиныг ээж нь асрамжийн газраас авсан тухай мэдэгджээ. Тэрбээр мөн Маша болон түүний ээжийн зургийг нийтэлж "Ээж, охин хоёрын уулзалт" хэмээн тайлбарласан ч охины аав Сергей Москалевын өмгөөлөгч үүнийг "Эрх баригчдын суртал ухуулга" гэж шүүмжилсэн байна. Дашрамд дурдахад М.Львова-Белова нь саяхан хүүхэд хулгайлахад оролцсон хэргээр Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тогтоол авсан билээ. Охин нь Украины дайны эсрэг зураг зурснаас болж шүүхээс ял сонссон С.Москалев одоогоор хаана байгаа нь тодорхойгүй ч шүүх түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэх мэдээлэл байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.