Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн тал хувь нь Энэтхэг, Хятадынх байх болно
Анд нөхдийн мэдээ
2023-04-07
Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева “2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3 хувиас бага байх төлөвтэй байгаа бөгөөд үүний тал хувийг Энэтхэг, Хятад улс эзэлнэ” хэмээн пүрэв гарагт мэдээллээ. Мөн тэрбээр ирэх долоо хоногт болох ОУВС, Дэлхийн банкны хаврын уулзалтын өмнө Вашингтонд хэлсэн үгэндээ "Ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн өсөлт сул хэвээр байх нь түүхэн харьцуулалтаас харагдаж байна" гэжээ. Гэвч энэ хоёр улсаас бусад орны хувьд эдийн засаг тийм ч хялбар өсөхгүй гэж үзсэн байна. Тухайлбал, АНУ болон евро бүсэд зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засгийн өсөлт удаашрахад нөлөөлж байна гэв. Мөн энэ онд хөгжингүй орнуудын 90 хувийнх нь эдийн засгийн өсөлт удааширна гэлээ. Тиймээс К.Георгиева “Геополитикийн асуудал нэмэгдэхийн хамт инфляц өссөөр байгаа тул эдийн засаг огцом сэргэх боломжгүй” хэмээн анхааруулсан юм. Мөн ОУВС ирэх таван жилд дэлхийн эдийн засгийн өсөлтийг гурван хувьд барина хэмээн таамаглаж байгаа нь 1990 оноос хойшх дунд хугацааны өсөлтийн хамгийн бага төсөөлөл бөгөөд энэ нь сүүлийн хорин жилийн дунджаас 3.8 хувиар доогуур байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.