images

ВВС агентлаг эмэгтэй хүнд аюулгүй дэлхийн таван орныг нэрлэжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-07


     BBC агентлагаас эмэгтэйчүүд ганцаараа зорчиход хамгийн аюулгүй таван орныг нэрлэлээ. Үүнд Словени, Руанда, Арабын Нэгдсэн Эмират, Япон, Норвеги улс багтжээ. Тус агентлаг эмэгтэй аялагчдын аюулгүй байдал, хүйсийн тэгш байдлын шалгуур үзүүлэлтийг харгалзан эдгээр улсуудыг сонгосон тухайгаа мэдэгдсэн байна. Ингэхдээ Жоржтауны их сургуулийн эмэгтэйчүүдийн тогтвортой байдлын индекс (WPS), Дэлхийн эдийн засгийн форумын жендерийн тайлан, Эдийн засаг, энх тайвны судалгааны хүрээлэн (PGP)-гийн өгөгдөл зэргийг стандарт болгон ашигласан байна. Зүүн Европын улс болох Словени нь WPS индексийн бүх үзүүлэлтээр дээгүүр жагсжээ. Тус улсын эмэгтэйчүүдийн 85 орчим хувь нь “аюулгүй” гэж хариулсан байна. Африкийн орнуудаас Руандаг сонгосон нь хүн амын 55 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд жендерийн тэгш байдлаараа дэлхийд тэргүүлдэг ажээ. Мөн эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, улс төрийн оролцоо, хүйсийн тэгш эрх зэргийг хэмждэг “Global Gender Gap Index”-ээр дэлхийд зургаадугаар байрт ордог гэнэ. Харин Ойрхи Дорнодын Арабын Нэгдсэн Эмират улс WPS индексээр охидын сургуульд хамрагдах байдал, санхүүгийн тэгш байдал зэргээрээ өндөр оноо авчээ. Холбогдох тайланд дурдсанаар, 15 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн 98.5% нь "Хот, хөдөө хаана ч шөнө ганцаараа явахад аюулгүй" гэжээ. Ази тивээс сонгогдсон улс бол Япон юм. Тус улс дэлхийн энх тайвны индексээр шалгарсан аюулгүй 10 орны нэг бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан метро, ​​буудал зэрэг нь сайн үнэлгээ авчээ. Хойд Европын Норвеги улс WPS индексээр эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмж, олон нийтийн аюулгүй байдал зэргээрээ тэргүүлжээ. Улмаар тус улс аз жаргалын индексээрээ эхний 10 орны тоонд байнга багтдаг бөгөөд бүх төрлийн аялагчдад тохиромжтой газар гэж мэдээлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.