images

Латви улс цэргийн албыг сэргээв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-07


     Балтийн тэнгис дэх НАТО-гийн холбоотон, ОХУ болон Беларусь улстай хиллэдэг, Европын Холбооны гишүүн Латви улс ирэх оноос цэргийн албыг сэргээхээр болжээ. Германы “Süddeutsche Zeitung” сонины мэдээлснээр тус улсын парламент ирэх жилээс эхлэн 18-27 насны эрэгтэйчүүдийг албан журмаар цэргийн албанд татах тухай хуулийг энэ сарын 5-ны өдөр баталсан байна. Латви улс 2007 онд цэргийн албыг халж, сайн дурынхны дэмжлэгт суурилсан цэргийн албаны тогтолцоог нэвтрүүлсэн юм. Үүнийг өөрчилж энэ оны сүүлийн хагасаас сайн дурын албанаас үүрэгт албанд шилжихээр хуульчилжээ. Мөн эмэгтэйчүүд сайн дураараа цэргийн алба хаах хүсэлт гаргаж, 11 сарын хугацаатай цэргийн бэлтгэлд хамрагдах боломжтой болсон байна. Шашны болон хувийн итгэл үнэмшлээрээ буу зэвсэгт ойр байхаас татгалзсан хүмүүс өөр хэлбэрээр алба хаах эрхтэй байхаар хуульчилсан байна. Тус улсын Батлан ​​хамгаалахын сайд Инара Мурниетсе “ОХУ Украинд түрэмгийлснээс хойш бид геополитикийн шинэ нөхцөлд амьдарч байна” гээд "Украины туршлагаас харахад бид ёс суртахууны хувьд тогтвортой, бэлтгэлтэй байхгүй бол түрэмгийлэгчдээс улс орноо хамгаалж чадахгүйд хүрнэ" гэж онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.