images

Дэлхийн банк Хөх мөрнийг хамгаалахад зориулан Хятадад 200 сая долларын зээл олгов

Duuren.Life

Анд нөхдийн мэдээ

2023-04-07


    Дэлхийн банк Хятадын Хөх мөрний сав газрын экологийг хамгаалах, усны бохирдлыг бууруулахад туслах зорилгоор 200 сая долларын зээл олгохоор болсон талаар тус банкны Хятад дахь төлөөлөгчийн газар өчигдөр мэдээлэв. Энэхүү зээлээр Хөх мөрний эдийн засгийн бүсийн экологийн орчны тогтолцоог сэргээх ногоон хөгжлийн үлгэр жишээ төслийг санхүүжүүлэх бөгөөд энэ төсөл нь мөрний хөрс, усны хамгаалалтыг сайжруулах, хуурай газрын эко-системийг хамгаалах, хуванцар хог хаягдлыг усан сан руу орохоос сэргийлэх, бохир ус цэвэрлэх системийг сайжруулах зэрэг ажлуудыг дэмжих юм. “Энэхүү төсөл нь Хөх мөрний дунд урсгалын салбар хоорондын зохицуулалт, муж дамнасан хамтын ажиллагаа, усны нөөцийн менежментийн инновацийг дэмжиж, мөрний сав газрын ихээхэн цар хүрээтэй бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгнө” гэж Дэлхийн банкны Хятад дахь салбарын захирал Мара Уорвик хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.