images

Монголын онгоц Хөх хотоос Истанбулын чиглэлд ачаа тээвэрлэв

Duuren.Life

Анд нөхдийн мэдээ

2023-04-07


   ӨМӨЗО-ы Хөх хотоос Туркийн Истанбул хот руу анхны ачааны чартер нислэгийг өчигдөр үйлдэв. Монголын МИАТ компанийн “Боинг 757-200F” онгоцоор үйлдэж буй энэ нислэг нь Өвөр Монголоос Европ руу нээж буй анхны чиглэл бөгөөд Истанбулаар дамжин Германы Франкфурт хүрэх юм. Шинэ маршрут нээгдсэнээр Европоос Хөх хотод ирж буй барааны нэр төрөл эрс нэмэгдэх бөгөөд импорт, экспортын бараа бүтээгдэхүүнд жимс ногоо, өдөр тутмын хэрэгцээ, хувцас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгсэл, электрон бүтээгдэхүүн зэрэг бараа багтаж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.