Хагас дамжуулагч, дэлгэц, батарейн технологийн судалгаанд 122 тэрбумыг зарцуулна
Анд нөхдийн мэдээ
2023-04-07
Өмнөд Солонгос улс 2027 он хүртэлх хугацаанд технологийн гурван чухал салбарын судалгааг эрчимжүүлэхэд 160 их наяд вон буюу 122 тэрбум долларын хөрөнгө оруулна хэмээн тус улсын Шинжлэх ухаан, технологийн сайд өчигдөр мэдэгдлээ. Тэдгээр салбар нь хагас дамжуулагч, дэлгэц, батарей бөгөөд Засгийн газрын түвшинд боловсруулсан төлөвлөгөө ёсоор бол энэ хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил хамтран санхүүжүүлж, үйлдвэрлэгчид, судалгааны төвүүдэд орчин үеийн технологи хөгжүүлэх, шинээр зах зээл бий болгоход нь дэмжлэг үзүүлэх ажээ. Өнгөрсөн сард тус улсын парламент чип үйлдвэрлэл зэрэг стратегийн зарим салбарт татварын дорвитой хөнгөлөлт үзүүлэх замаар хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжих хууль баталсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.