Сурагч охин 28 кг загас барьж дэлхийн дээд амжилт тогтоожээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-07
АНУ-ын Виржиниа мужийн дунд сургуулийн сурагч Александра Холл 28,58 кг жинтэй цулбуурт загас барьж, дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэрбээр тус мужийн Жэймс голд загасчилж байсан бөгөөд уг загасыг өгөөж үмхсэнээс хойш 10 минутын дараа эрэгт гаргаж ирсэн гэнэ. Олон улсын спорт загасчлалын холбоо (IGFA) түүнийг 10 кг-ийн ачаалал даах утсаар хамгийн том загас барьсан эмэгтэй загасчин, мөн энэ зүйлийн хамгийн том загас барьсан насанд хүрээгүй эмэгтэй загасчин гэх хоёр ангиллаар нэгэн зэрэг дэлхийн дээд амжилт тогтоосон хэмээн үзжээ. А.Холл зохих хэмжилт, баримтжуулалтыг хийлгэсний дараа уг загасыг голд нь эргүүлэн тавьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.