Хөлбөмбөгийн ДАШТ-ий дараа Катарт аялах жуулчид эрс нэмэгджээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-06
Катар улс 2023 оны эхний хоёр сард 3,89 сая жуулчин хүлээн авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар, жилээр нь харьцуулбал 406.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэгвэл жуулчдын 38 хувь нь Арабын хойгийн орнуудынх байсан бол 31 хувь нь европчууд байжээ. Харин тэдний 44 хувь нь агаараар буюу онгоцны нислэгээр тус улсад очсон байна. Ийнхүү Катарт аялах жуулчдын тоо эрс нэмэгдсэн нь Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн тус улсад зохион байгуулагдсанаас ердөө нэг сарын дараах үйл явдал юм. Нөгөө талаас жил бүрийн хоёрдугаар сар Катарын аялал жуулчлалын оргил цаг буюу цаг агаарын хамгийн тааламжтай үе ажээ. Тэгвэл хоёрдугаар сард Катарт аялагчдыг хүйсээр нь авч үзвэл 3 сая 5069 жуулчны 2,1 сая нь эрэгтэй, 842 мянга нь эмэгтэй байжээ. Дашрамд дурдахад, энэхүү аялагчдын тоо нь тухайн улсын хүн амаас олон байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн оны 10 дугаар сард Катар улс 3,02 сая иргэнтэй болсон юм. 2023 оны хоёрдугаар сард тус улсад 2055 хүүхэд мэндэлж, 213 хүн нас баржээ. Мөн 310 гэрлэлт, 106 салалт бүртгэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.