images

Францын компани Иракт 10 тэрбум долларын төсөл хэрэгжүүлнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-06


     Францын эрчим хүчний салбарын аварга компаниудын нэг “TotalEnergies” Ирак улсын цахилгаан эрчим хүчний сүлжээг сайжруулахаар 10 тэрбум долларын төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулснаа зарлалаа. Иракийн ерөнхий сайд Шиа Аль-Судани өнгөрсөн нэгдүгээр сард Парист айлчилж ерөнхийлөгч Эммануэль Макронтой эрчим хүч, аюулгүй байдлын талаар хэлэлцсэн юм. Түүний өмнө талууд гурван удаа уулзсан бөгөөд төслийн 45 хувийг Францын “TotalEnergies”, 25 хувийг “QatarEnergies”, 30 хувийг Иракийн газрын тосны компани хэрэгжүүлэх ажээ. Төслийн хүрээнд “TotalEnergies” нэг гигаВаттын нарны эрчим хүч, далайн усанд түшиглэсэн байгууламжууд барих зэрэг хэд хэдэн ажил хийх ба 2021 оноос эхтэй энэ хөрөнгө оруулалт нь Иракт хийж буй Барууны компанийн нэн чухал хөрөнгө оруулалт болохыг Ш.Судани онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.