images

Хятадын цахим дэлгүүрүүд хиймэл дагуулын бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-06


    Хятадын цахим худалдааны нэгэн платформ гуравдугаар сарын 31-нээс олон тооны хиймэл дагуулын бүтээгдэхүүн, үйлчилгээг хиймэл дагуул бүтээх өртгийг бууруулах, энэ талаарх нийтийн мэдлэгийг нэмэх зорилгоор худалдаалж эхэлсэн байна. Тухайлбал, олон улсын нийтлэг стандартад нийцсэн бага өртөгтэй микро хиймэл дагуул "1U Cubic Star"-ыг хоёр сая юань буюу 290 мянган доллароор худалдсан байна. Үүнийг их сургууль, эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнгүүд сансар судлалын судалгаа хийх, боловсрол олгох зэрэгт өргөн хүрээнд ашиглах боломжтой юм. Тус платформоос энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авагч захиалах, хөнгөлөлт эдлэх боломж олгожээ. Тухайлбал, худалдан авагчдад хиймэл дагуулын "space selfie" үйлчилгээг нэг жилийн хоёр сая, хоёр жилийн гурван сая юаниар худалдан авахыг санал болгосон бөгөөд уг үйлчилгээ нь хэрэглэгчдийн хиймэл дагуулын дэлгэцэд оруулсан зургийг задгай сансрын дэвсгэр зурагтай нэгтгэдэг ажээ. Үйлчилгээний үнэнд хиймэл дагуул хөөргөх, хөгжүүлэх, засвар үйлчилгээ, харилцаа холбооны хөлс мөн даатгал багтсан байна. Мөн "space shuttle" гэдэг өөр нэгэн үйлчилгээг тус платформоос санал болгосон нь шинжлэх ухааны судалгаа, алсын удирдлага, харилцаа холбоо, навигац зэрэг хамтын ажиллагааг дэмжихийг хэрэглэгчид санал болгодог аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.