Дэлхийн хамгийн баян эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч Францынх
Анд нөхдийн мэдээ
2023-04-06
Дэлхийн хамгийн чинээлэг эрэгтэй хүн мөн хамгийн чинээлэг эмэгтэй хүн хүйсийн тэгш байдлыг эрхэмлэдэг Францад байдаг тухай “New York Times” сонин мэдээлэв. “Форбс” сэтгүүлийн хамгийн сүүлийн чансаанд Францын алдарт “Louis Vuitton Moët Hennessy” (LVMH) компанийн ТУЗ-ийн дарга Бернар Арно, “L'Oreal”-ийг үүсгэн байгуулагчийн ач охин Франсуа Беттанкур Мейерс нар дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын эхний болон 11 дүгээр байранд орсон байна. Тодруулбал, эхний 10-т жагссан баячууд бүгд эрэгтэйчүүд бол 11 дүгээр байранд Ф.Мэйерс орж, дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр тодорчээ. “LVMH” бол "Louis Vuitton", "Christian Dior" зэрэг дэлхийн хамгийн өндөр үнэ цэнтэй загварын брэндүүдийг эзэмшдэг групп юм. Гурван жил дараалан дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр шалгарсан Ф.Мэйерс нь “Kiehl's”, “Lancome”, “Maybelline”, “Essy” зэрэг дэлхийн хэмжээний гоо сайхны брэндүүдийг эзэмшдэг “L'Oreal” гоо сайхны компанийн өв залгамжлагч юм. Өнгөрсөн жил “LVMH”-ийн борлуулалт 80 тэрбум доллар байсан бол “L'Oreal” 38 тэрбум долларын борлуулалт хийсэн байна. Б.Арногийн “LVMH” компани өнгөрсөн жил дэлхий даяар 40 мянган хүнийг ажилд авч, Францад шинэ дэлгүүрүүд нээхэд таван тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.