“Vagabond” цувралын бүх жүжигчин хоёрдугаар бүлэг дээр эргэн ирнэ
Анд нөхдийн мэдээ
2023-04-06
SBS телевиз 2019 оны арваннэгдүгээр сард "Vagabond" К-драмын төгсгөлийн ангийг цацсанаас хойш уг цувралын хоёрдугаар бүлэг үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан билээ. Цувралын эхний бүлгийг Солонгосын телевизээр цацсаны дараахан удалгүй "Netflix" компани авч олон улсад гаргасан бөгөөд Өмнөд Солонгосын 2019 оны хамгийн алдартай сериалын нэг болсон юм. "Vagabond" киноны зохиолыг нь Жун Кён Сүн, Жан Ён Чоль нар бичиж, 16 ангитайгаар бүтээжээ. Харин өнөөдөр тус цувралын хоёрдугаар анги гарах болсон тухай тус улсын сайтууд мэдээлж байна. Мэдээлэлд, киноны нэгдүгээр цувралын бүх жүжигчин хоёрдугаар бүлэгт эргэн ирж байгаа хэмээжээ. Тодруулбал, “Vagabond-2” киноны зураг авалтыг 2022 оны сүүлийн улиралд эхэлсэн бөгөөд 2023 оны эхний хагаст цацахаар төлөвлөсөн байна. "Netflix"-ийн Солонгос контентийн хэлтсийн дэд ерөнхийлөгч Ким Мин Ён 2020 онд “Vagabond” киноны хоёрдугаар бүлгийг хийж болох талаар хэлж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.