"Meta" өөрөө сурталчилгаа бүтээх чадвартай хиймэл оюун ухаан бүтээнэ
Анд нөхдийн мэдээ
2023-04-06
"Generative AI" буюу өгсөн даалгаварт хүн шиг хариу өгч, харилцах чадвартай хиймэл оюуныг төгөлдөржүүлэх чиглэлд технологийн тэргүүлэгч компаниудын өрсөлдөөн ширүүсэж байна. Өчигдөр "Meta" компани сурталчилгаа бүтээх чадвартай "Generative AI" технологийг энэ оны эцэс гэхэд ашиглаж эхэлнэ гэж мэдэгдлээ. "Meta"-гийн технологийн захирал Эндрю Босвортийн "Nikkei Asia"-д өгсөн ярилцлагад дурдсанаар тус хиймэл оюун нь нэг компани өөр өөр бүлгийн хэрэглэгчдэд тус тусдаа зураг бүхий сурталчилгаа бүтээж, үзүүлэх юм байна. Өнгөрсөн хоёрдугаар сард М.Зукерберг хиймэл оюуны нэгжийг бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн дор байгуулж байгаагаа зарласан юм. Уг мэдэгдэлд "WhatsApp"-ыг хиймэл оюун ухаантай болгох туршилт хийж буй бөгөөд "Messenger", "Instagram"-ын фильтрт нэвтрүүлэх боломжийг судалж байгааг дурджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.