images

АНУ: Хиймэл оюун ухаантай холбоотой ажлын байр эрс нэмэгдэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-06


     АНУ-д хиймэл оюун ухааныг сонирхох сонирхол улам нэмэгдэж сүүлийн нэг жилд хиймэл оюунтай холбоотой ажлын байрны тоо хоёр дахин өсчээ. Стэнфордын их сургуулийн Хиймэл оюун ухааны лабораторийн нийтэлсэн "Дэлхийн хиймэл оюун ухааны индекс"-ийн тайланд дурдсанаар, өнгөрсөн онд тус улсад хиймэл оюун ухаантай холбоотой ажлын байрны 795 мянган зар нийтлэгдсэн байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд компани бүр хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн хэрээр холбогдох ажлын байрны тоо ч нэмэгджээ. Мужаар нь ангилж үзвэл “Apple”, “Google”, “Meta” зэрэг аварга компаниуд байрладаг Калифорни мужид ажлын байр хамгийн их эрэлттэй байна. Тус улсад өнгөрсөн онд зарласан бүх ажлын байрны дунд хиймэл оюун ухаантай холбоотой ажлын байрны эзлэх хувь дунджаар 1.5 хувьд хүрчээ. Энэ салбарт улс орнуудын оруулж буй хөрөнгө оруулалтаар АНУ 47 тэрбум доллар, Хятад 13 тэрбум доллар гэсэн үзүүлэлтээр тэргүүлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.