images

Хаан ширээнд залрах ёслолын урилгыг дахин боловсруулсан цаасаар хийжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-06


     Их Британийн хааны гэр бүл ирэх сарын 6-ны өдөр болох III Чарльзын хаан ширээнд залах ёслолын урилгыг олонд ил болгожээ. Урилга дээр “Камилла хатан” гэсэн албан ёсны нэрийг анх удаа ашигласан болохыг BBC мэдээлэв. III Чарльзын хоёр дахь эхнэр Камилла нь Дианаг нас барахаас өмнө Чарльзтай дотно харилцаатай байсан гэх бөгөөд 2005 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн хунтайж Чарльзтай гэрлэжээ. Хатан хаан II Элизабэт өнгөрсөн оны хоёрдугаар сард хаан ширээнд суусны 70 жилийн ойг тохиолдуулан хийсэн мэдэгдэлдээ ханхүү Чарльз хаан ширээнд суух үед Камиллаг хатан гэж хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байсан юм. Урилгыг хийхдээ байгаль орчны асуудалд онцгойлон анхаардаг III Чарльзын хүсэл зоригийг тусган дахин боловсруулсан цаасаар урласан бөгөөд хавтсыг нь ороонго, долоогоно, царс модны навчаар чимэглэсэн байна. Урилгын доод талд өсөлт, эргэлтийг бэлгэддэг Британийн домог болох "Green man"-ий дүрс байрлуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.