images

Жилийн 56 мянган долларын сургуульд хүүхдээ элсүүлэхийн тулд 750 мянган доллар зарцуулдаг

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-05


     Эцэг эхчүүд хүүхдүүддээ “Ivy League”-ийн найман шилдэг их сургууль болох Браун, Харвард, Пэнсильваниа, Колумбиа, Принстон, Корнэлл, Йэль, Дартмутад элсүүлэхийн тулд зөвлөхүүдэд асар өндөр төлбөр төлдөг тухай “Bloomberg” телевиз мэдээлэв. Учир нь, эдгээр их сургуулийн сургалтын чанар маш сайн бөгөөд элсэх өргөдөл гаргагчдын тун цөөн хувь нь тэнцдэг. Иймд зарим эцэг эхчүүд хүүхдээ долдугаар ангиас нь буюу 12 наснаас нь эхлэн дээрх сургуулиудад суралцах өргөдөл гаргахад бэлтгэж эхэлдэг, ингэхдээ дунджаар 750 мянган доллар зарцуулдаг байна. Энэ нь эдгээр сургуулиудын нэг жилийн дундаж сургалтын төлбөрөөс ч хэд дахин их тоо юм. Тухайлбал, сургуулиудын дундаж төлбөр 56 мянга гаруй доллар байна. “Bloomberg”-ийн мэдээлснээр "Ive League"-ийн их сургуульд элссэн тохиолдолд сургалтын, байрны болон бусад төлбөр нийлээд нэг жилд 90 мянга, дөрвөн жилд 300 мянган доллар болдог ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.