images

"Walmart” үйлчилгээгээ автоматжуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-05


     Дэлхийн жижиглэнгийн худалдааны хамгийн том сүлжээний эзэн "Walmart компани 2026 он гэхэд дэлгүүрийнхээ 65 хувьд автоматжуулсан үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Тус компани Флорида мужийн Тампа хотод жил бүр зохион байгуулдаг хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр энэ зорилтоо танилцуулж, дэлгүүрүүдээ автоматжуулснаар нэвтрүүлэх чадварыг эрс нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Улмаар 2026 оны нэгдүгээр сар гэхэд ложистикийн сав баглаа боодлын төвийн тээвэрлэж буй ачааны 55 орчим хувийг автоматжуулсан байгууламжид боловсруулах бөгөөд ингэснээр нэгжийн өртөг дунджаар 20 орчим хувиар буурна хэмээн тайлбарласан байна. Харин ажлын байрны цомхотгол хийх эсэх тухай асуултад тодорхой хариу өгөөгүй ажээ. “Walmart нь АНУ-д 1,7 сая, бусад улс орнуудад 60 мянган ажилтантай бөгөөд энэ оны эхний улирлын борлуулалтаа 4.5-5 хувиар өсгөхөөр төлөвлөж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.