images

“Миний хөрш Тоторо” жүжиг Лондоны театрын нийгэмлэгийн “Olivier” шагналыг зургаан төрөлд хүртлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-05


     Лондоны театрын нийгэмлэгээс зохион байгуулдаг “Olivier Awards” шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гарагт болж, хамгийн олон шагналыг “Миний хөрш Тоторо” жүжиг авлаа. Эгч дүү хоёр охин ойн савдагтай нөхөрлөж буй тухай түүхийг өгүүлэх 1988 онд бүтээсэн кинонд үндэслэсэн уг жүжиг “Шилдэг найруулагч”, “Хувцасны дизайн”, “Дууны найруулга”, “Тайзны гэрэл тавилт”, “Шилдэг дизайн”, “Шилдэг энтертайнмэнт” гэсэн зургаан төрөлд түрүүлсэн байна. Уг жүжиг нийт есөн шагналд нэр дэвшсэнээрээ мөн л хамгийн олон шагналд нэр дэвшсэн бүтээл болжээ. “Миний хөрш Тоторо” жүжгийг Их Британийн “Royal Shakespeare” компани бүтээсэн бөгөөд Лондоны “Barbican Center”-т өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл тоглосон юм. Жүжгийн дүрүүдийг Зүүн Өмнөд Ази, Зүүн Британийн жүжигчид бүтээсэн бөгөөд жүжгийг ирэх 11 дүгээр сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл дахин тоглохоор болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.