images

"McDonald's" компани бүтцийн шинэчлэлт хийнэ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-04-05


    "McDonald's" компани энэ долоо хоногт бүтцийн шинэчлэлтэй холбоотойгоор АНУ дахь оффисуудаа хэсэгчлэн хааж, цомхотгол хийхээр бэлтгэж байгаа талаар "Wall Street Journal" мэдээлжээ. Байгууллагын ажилчдад илгээсэн цахим шууданд дурдсанаар, компаниас тэднийг ажлын эхний гурван өдөр гэрээс ажиллахыг хүссэн бөгөөд хүний нөөцийн албаны шийдвэрийг удахгүй мэдэгдэнэ гэжээ. Одоогоор хэчнээн ажилтнаа цомхотгох нь тодорхойгүй байгаа аж. Нэгдүгээр сард, тус компани бизнесийн стратегийн шинэчлэлтэй холбоотойгоор хүний нөөцийн бодлогыг эргэн харах шаардлагатай байгаа талаар мэдээлж байсан бөгөөд үр дүнд нь зарим хэсэгт цомхотгол хийж, зарим хэсгийг улам өргөжүүлэх боломжтой хэмээсэн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.